ХЭНТИЙ АЙМАГ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БАЯН-ОВОО СУМ “ ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИХ, УРГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН

       МУ-ын ерөнхийлөгчийн 2021оны 58 дугаар зарлиг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төлөвлөлтийн дагуу 2023.05сарын 1нээс эхлэн бэлтгэл ажлын хангаж 2023.05.11ны өдрөөс 2023.05.30ны өдрийг хүртлэх хугацаанд байгууллага, ААНэгж болон аравт айл өрхүүд мод тарих үйл ажиллагаанд оролцлоо. 
       Үр дүн: Сумын хэмжээнд 2023оны хаврын тарилтанд нийт 34.364.500 төгрөг үүнээс орон нутаг төсвөөс 19.364.500төг, иргэд 3.000.000төг, Дорнод хээрийн төсөл 12.000.000төг тус тус санхүүжиж, 12байгууллага ААНэгж, 210айл өрх аравтын 392 иргэн, түр ажлын байраар 22 иргэн оролцож, 14 төрлийн 4360мод бут тарьж, 1550м2  талбайд бороожуулагч намираа систем, мод үржүүлгийн газрын усалгаанд 30тн-ийн  багтаамжтай усны нөөцийн савыг байршуулж, цаашид арчилгаа усалгаа, мод үржүүлэг хариуцан ажиллах 2 гэрээт ажилтанг томилон ажиллагаа жигдэрсэн. 
 

2023-05-30 00:00:00