Засаг даргын мэндчилгээ

Их эзэн хааны төрж өсч, Их монгол улсынхаа тулгар төрийг байгуулж явсан буурал түүхийн өлгий Гурван голын сав нутагтаа буянт өвөг дээдсийнхээ гал голомтыг залган бадрааж, төрийн сүлдээ дээдлэн түмэн олноо хүндэтгэж ажил амьдралаа дэгжээж байгаа Хан Хэнтий нутгийн Баян-Овоочуудын нэрийн өмнөөс болон хувиасаа эрхэм хүндэт та бүхний амар мэндийг айлтган юу санасан есөн цагаан хүсэл нь бат сайхан биелэхийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Тус сумын нутгийн захиргаа, төрийн болон төрийн бус байгууллагууд нь  төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, иргэддээ нийгмийн суурь үйлчилгээг чанар хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэхийн төлөө иргэдийн оролцоонд түшиглэн  ажиллаж байна. 
Нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө иргэн бүр сэтгэл гарган хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэн, өвөг дээдсийн минь ариун гал голомт болсон нутагтаа сайн сайхан амьдралыг цогцлоож, Хаан заяат нутгаа хамтдаа хөгжүүлж, Улсын тэргүүний Баян-Овоо сумандаа хөгжил дэвшлийг бадраахын төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллахыг уриалж бидний хийсэн, бүтээсэн, хийхийн төлөө зорьж байгаа мэдээллийг энэхүү хуудаснаас цаг алдалгүй авч байх болно.

2022-04-23 15:25:24