Сумын товч танилцуулга

Ардын хувьсгал ялсны дараагаар 1923 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар тогтоолоор аймаг хошуудын нутагт өөрчлөлт оруулах анхны суурь тавигдахад Хан Хэнтий уулын аймагт багтан Мөнххаан уулын хошууны Баян-Овоо сум бүрэлдэн тогтсон ба Хан Хэнтий уулын аймагт хүн амынхаа тоогоор томоохонд тооцогдох 600-гаас дээш өрхтэй засаг захиргааны нэгж байв. 1933 онд 10 баг, 759 өрх, 2200 хүн, 82.1 мянган малтай байжээ. 1952 онд сонгууль явагдаж сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа байгуулагдаж “Чуулган” хуралдах болов. 1959-1960 онд багийг бригад болгож сумыг нэг удирдлага, хоёр хуралтай “сум-нэгдэл” болгон зохион байгуулав.1955 онд Алтан тал нэгдэл үүссэн. 1965 онд сум нэгдэл нь 348 мянган га нутаг, 954 гишүүн, нийгмийн өмчийн 52.3 мянган мал, 1.5сая төгрөгийн мөнгөн орлого, 3.5 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болсон байв. 
Энэ сумын нутаг хуучин Сэцэнхан аймгийн Хошой чин вангийн хошуу Түмэнцогт уулын хошуу гэж яваад Мөнххаан уулын хошуунд нийлсэн. Эдүгээ тус сум нь 338.1 мян.га газар нутагтай, Дорнодын их талын баруун зах, дов толгод, даваа гүвээ, уудам хөндий хоолой бүхий Халхын нам дор газар Хэрлэн голынхоо хойд талын Улаанбаатар хот, Дорнод аймагтаа холбосон улсын чанартай замд Хэнтий аймгийн төвөөс 132км оршдог. Баруун хойд талаараа Хэнтий аймгийн Батноров сум, баруун урд талаараа Баянхутаг сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, урд талаараа Сүхбаатар аймгийн Түмэнцогт, зүүн хойд талаараа Хэнтий аймгийн Норовлин сум, зүүн талаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сумтай хиллэдэг. 
Тал хээрийн бүсэд багтдаг. Газрын гадарга Ухаа гүвээт тал 59.0%, нам уулс 26.7%, голын хөндий 14.3% эзэлдэг.
Физик газарзүйн мужлалаар Монголын Дорнод талын их муж, Халхын дундад ба Дарьгангын талархаг мужийн Ухаа гүвээт Халхын дундад талын тойрогт хамрагдах бөгөөд хойд өргөргийн 47047'17", дорнод уртрагийн 112006'57"-ийн солбилцолд хээрийн бүсэд оршдог Далайн түвшингээс дээш 800-1300м өргөгдсөн.
Баян-Овоо сум нь 338.7м/га нутагтай. Дэлгэрхаан баг нь 123.2м/га, Наран баг нь 63.2м/га, Сүмбэр баг 135.4м/га, Жавхлант баг 16.3м/га нутагтай.
Далайн түвшингээс дээш 800-1300м өргөгдсөн “Хар ямаат” уул 1381.8м.
Сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын 25 илрэл тэмдэглэгдсэн байна. Хар металл 1, ховор металл 5, эрхэм металл 1, металл бус ашигт малтмал 1, өнгөт эрдэнийн чулуу 1, үйлдвэрийн түүхий эд 3, үйлдвэрийн түүхий эдийн илрэл 12, барилгын материалын илрэл 1 байна. Одоогийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1, хайгуулын тусгай зөвшөөрөл 8 байна. Чойжин, Сүмбэр, Найнгийн нуурууд нь хужир, шүүний нөөцтэй. Сүмбэрийн хойд нуур нь давсны нөөцтэй болно.

2022-04-23 15:25:54