СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА.
Соёлын төв нь 1940 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж, 1958 онд клуб, 1980 оноос “СОЁЛЫН ТӨВ”нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Сумын сайн дурын уран сайханчид “Ардын зориг”, “Цэнд комиссар”, “Гэсэр баатар”, “Долоодой”, “Учиртай гурван толгой” зэрэг жүжгүүдийг тайзнаа тоглож, олны хүртээл болгож байжээ.
Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Соёлын төвийг Монгол Улс, ЗХУ-ын Соёлын тэргүүний ажилтан дэд хурандаа, дипломатч Хорлоогийн Ёндонгийн нэрэмжит болгосон. 2011 онд 200 хүний суудалтай шинэ соёлын төвийн барилга ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж байна.
Соёлын төв нь нийт 6 орон тоотойгоор соёл урлагийн арга хэмжээг ард иргэдэд тасралтгүй хүргэж байна. Нийт уран бүтээлчид 412, урын санд байгаа уран бүтээлийн тоо 179, соёлын биет болон биет бус өвийг өвлөн уламжлагч 42, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар 23 тус тус бүртгэгдсэн байна.
Соёлын төвийн номын сан нь 11.3 сая төгрөгний 4220 номтой, 20 суудал бүхий уншигчийн танхимтай, жилд дунджаар давхардсан тоогоор 1359 уншигчидад 1698 номыг олгон ажилладаг.
Аравтын зохион байгуулалттай малчдын бүлгүүдэд түүх соёлын үл хөдлөх дурсгалт 23 газруудыг сумын Засаг дарга, багийн Засаг дарга, аравтын ахлагч нартай гурвалсан гэрээг байгуулан ажиллаж байна.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дансранбилэгийн Догсомын нэрэмжит “ Хөх торгон дээл”, ардын дууны евэнт арга хэмжээ 2016 оноос, Монгол Улс,ЗХУ-ын Соёлын тэргүүний ажилтан Хорлоогийн Ёндонгийн нэрэмжит “Монгол бүжгийн гайхамшиг” бүжгийн уралдааныг 2017 оноос эвент арга хэмжээ болгон жил бүр тасралтгүй зохион байгуулж байна.
Аймгийн соёлын байгууллагуудын ажлын үзүүлэлтээр 2015 онд 3 дугаар байр, 2016 онд дэд байр, 2017 онд дөрөв дүгээр байр, 2018 онд гурав дугаар байр, 2021 онд Аймгийн шилдэг соёлын төвөөр шалгарсан амжилттай.
2022-06-20 14:21:18