Хэнтий аймгийн Улсын тэргүүний Баян-Овоо сумын Цэцэрлэг

Манай цэцэрлэг нь анх 1964 онд Алтан тал нэгдлийн хөрөнгөөр 28-н хүүхэд 3 ажилчидтай байгуулагдаж 2009 онд Улсын төсвийн 144 сая 900 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50-н хүүхдийн орон тоотой барилга баригдаж ашиглалтанд орж 14 багш ажилтантай 3-н бүлэг 96 хүүхэдтэйгээр өргөжин сургалт үйл ажиллагаагаа  тасралтгүй явуулж байсан. 

2020 онд Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой хүүхдийн барилгыг хүлээн авч 5 бүлэг 17 ажилтантай 110 хүүхэдтэйгээр сургалт үйл ажиллагаагаа явуулж  байсан бол 2022-2023 оны байдлаар 6 бүлэг 142 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Анхны эрхлэгчээр нь Балжинням, Д.Бибиш нар ажиллаж байсан. Мөн эрхлэгчээр С.Оюунгэрэл, Дамдин, Сарантуяа нар, багшаар Ц.Дамдинсүрэн, Д.Тогоонтөмөр, Х.Төмөрхуяг, Оюун-Эрдэнэ, Д.Энхтүвшин нар ажиллаж байсан.

 1992-2019 онд эрхлэгчээр Д.Энхтүвшин ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан. 2019 оны 12 сараас 2020 оны 11 сар хүртэл В.Тунгалаг эрхлэгчээр ажиллаж байсан бол 2020 оны 11 сараас одоог хүртэл Ц.Энхмаа эрхлэгчээр ажиллаж байна.                                

Одоогийн байдлаар 18 багш ажилтантай 6-н бүлэг 142 хүүхэдтэй, хүний нөөцийн хангалт 100%-д хүрсэн ба тэргүүлэх багш 2, заах аргач  багш 2, магистр зэрэгтэй  багш 2, бакалавр зэрэгтэй  5 багш ажиллаж байна.

СӨБ-ын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж 1. Хэл яриа, 2. Хөдөлгөөн эрүүл мэнд, 3. Байгаль нийгмийн орчин, 4. Хөгжим, дүрслэх урлаг, 5. Математик  6. Зан чанар харилцаа гэсэн 6 төрлөөр хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР:

2016 онд 2.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүн

2020 онд 4,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар урлагийн танхимын хөгжим аппаратур

2022 онд 86 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хуучин барилгын их засварын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн.

БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР:

 2017 онд 4.449.9 сая төгрөгийн тавилга эд хогшил

 2020-2021 оны хичээлийн жилд 28,671,611,50 төгрөгийн тавилга тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хүлээн авч сургалтын таатай орчин бүрдүүлэн ажиллаж байна.

2004 оноос тус цэцэрлэгт Хөдөөгийн ядуурлыг бууруулах төсөл  хөтөлбөрийн хүрээнд гэр цэцэрлэгийг ажиллуулж ирсэн ба хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан малчдын хүүхдэд Сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээ нэртэйгээр өргөжин 3 багийн малчдын хүүхдийг хамруулж гэр цэцэрлэгээр сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэж ажиллалаа.

 

Хамтын ажиллагаа:

 

Тус цэцэрлэг нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 74-р цэцэрлэгтэй шифийн холбоо тогтоон 13 дахь жилдээ, Өмнөговь, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумдын хүүхдийн цэцэрлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянганы холбоот хошууны Монгол үндэсний хүүхдийн цэцэрлэг, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дульдрага аймгийн Зүтгэл сумын цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааг тогтоон хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд:

 2017 оны 01 сарын 09-11 өдрүүдэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “ТҮНШЛЭЛ ЗОРИЛТОТ ТӨСӨЛ”  арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны 6 хошууны 8 цэцэрлэг, Хэнтий аймгийн 6 сумын цэцэрлэгүүд, 2017 онд Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн дунд үеийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах, хөгжих манлайлах боломжийг дэмжих, шилдэг багш нарыг тодруулан сайн туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2017 онд зохион байгуулагдсан “Багшийн манлайлал” ур авьяасын уралдаанд багш Л.Мягмарсүрэн, 2018 онд “Хөгжмийн багш нарын манлайлал” сэдэвт ур авьяасын уралдаанд багш Ц.Энхмаа тус тус амжилттай оролцсон.

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, МУСТА, 74-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Ц.Амарсайханы “Багшийн дууг хэн сайн дуулах вэ?   уралдаанд Чингэлтэй дүүргийн 29 цэцэрлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баруун Сөнт хошууны 1, 2-р цэцэрлэг, Баян-Овоо сумын хүүхдийн цэцэрлэг нийт 30 гаруй цэцэрлэгийн 458 хүүхэд, 35 багш  ур чадвараа сорин оролцсоноос  “Шилдэг цэцэрлэг”-ээр шалгарч, хамтлаг дууны төрөлд дэд байр эзэлсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022-11-03 12:19:15