ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ЕБС-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Манай сургууль нь 1940 оны намар 50-аад суралцагч, 2 багштайгаар /захирал О.Азарбаатар, багш Аюулгүй нар / 2 эсгий гэрт тулгын чулуугаа тавьж, сургалт хүмүүжлийн ажлаа эхлэн 1944 онд анхны төгсөгчдөө төгсгөсөн байна.
1973-1974 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болон өргөжиж, 152 суралцагч, 8 багш, 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд захирлаар Ч.Сэлэнгэ, хичээлийн эрхлэгчээр Б.Цэдэнбал нар ажиллаж 1975-1976 оны хичээлийн жилд анхны 8 дугаар ангийг Н.Дорж багштай 19 суралцагч төгсөж суурь боловсрол эзэмшжээ.
2004-2005 оны хичээлийн жилд 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжиж, 9 жилийн сургууль болсноор анхны 9 дүгээр ангийг 23 суралцагч төгссөн бөгөөд одоогоор 1131 хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлээд байна.
Манай сургууль нь 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 230 дугаар тогтоолоор Азийн буддистуудын Энхтайвны бага хурлын анхны ерөнхийлөгч, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам, соёл шашны нэрт зүтгэлтэн, номч мэргэн гавж Самаагийн Гомбожавын нэрэмжит сургууль болсон юм.
2010 оны 9 дүгээр сард сургуулийнхаа түүхт 70 жилийн ой, 2011 оны 8 дугаар сарын 4-нд Самаагийн Гомбожав хамбын мэлмий гийсний 110 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн ба ой угтаж нэлээдгүй олон бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажилласан.
Тухайлбал: Их хамбын төрсөн газар Наран багийн нутаг “Өндөр дэгт” хэмээх газарт хүндэтгэлийн самбар босгож, сумандаа буян номын өргөө, сургуульдаа их хамбынхаа нэрэмжит хүндэтгэлийн өргөөг тус тус байгууллаа. Мөн Улаанбаатар хотноо Гандантэгчилэн хийд, Дашчойлон хийдтэй хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл ивээн тэтгэж илтгэлүүдээр “Номун суварга” нэртэй номыг эмхэтгэн гаргаж олны хүртээл болголоо.
2020-2021 оны хичээлийн жилд 37 төрийн албан хаагчтай. Үүнээс: Удирдах албан тушаалтан-1, гүйцэтгэх ажилтан-29, үйлчилгээний ажилтан-7, 11 бүлэгт 252 суралцагчидтайгаар “Суралцагчдын сурах үйлийг дэмжин, сурлагын хоцрогдолгүй сургах, хамтын ажиллагааг өргөжүүлэн, тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлнэ” зорилго тавин сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.
БАЯН-ОВОО СУМЫН ЕБС-ИЙН ҮЕ ҮЕИЙН ЗАХИРЛУУД
|
|
|
Д/д
|
Овог нэрс
|
Мэргэжил
|
Ажиллаж байсан хичээлийн жил
|
1
|
О.Азарбаатар
|
Багш
|
1940-1944 он
|
2
|
Содном
|
Багш
|
1944-1948 он
|
3
|
Дамбадугар
|
Багш
|
1948-1952 он
|
4
|
Сандагдорж
|
Багш
|
1952-1954 он
|
5
|
Содномдорж
|
Багш
|
1954-1958 он
|
6
|
Дэрэм
|
Багш
|
1958-1961 он
|
7
|
Цэрэнжав
|
Багш
|
1961-1963 он
|
8
|
Жадамбаа
|
Багш
|
1963-1965 он
|
9
|
Дамдинсүрэн
|
багш
|
1965-1970 он
|
10
|
Жигжид
|
багш
|
1970-1973-он
|
11
|
Ч.Сэлэнгэ
|
Орос хэлний багш
|
1973-1977 он
|
12
|
Д.Дашням
|
Математикийн багш
|
1977-1980 он
|
13
|
Н.Дорж
|
Математикийн багш
|
1980-1988 он
|
14
|
Г.Дашдаваа
|
Физикийн багш
|
1988-1991 он
|
15
|
Б.Баярсайхан
|
Урлал, технологийн багш
|
1991 -1993 он
|
16
|
Б.Эрдэнэцог
|
Биеийн тамирын багш
|
1993-1994 он
|
17
|
Б.Сарантуяа
|
Зураг, технологийн багш
|
1994-1996 он
|
18
|
С.Сүх-Очир
|
Зураг, шугам зургийн багш
|
1996-1998 он
|
19
|
С.Намжимдорж
|
Бага ангийн багш
|
1998-1999 он
|
20
|
Л.Баасанжав
|
Урлал, технологийн багш
|
1999-2002 он
|
21
|
Я.Батбилэгт
|
Физикийн багш
|
2002 -2004 он
|
22
|
Л.Баасанжав
|
Урлал, технологийн багш
|
2004 -2009 он
|
23
|
Ч.Болормаа
|
МХУЗ-ын багш
|
2009 оноос одоог хүртэл
|
2022-06-20 15:52:28