Тус сумын эмнэлэг нь 1941 онд одоогийн Баян-Овоо сумын төв Жавхлант хэмээх газар 2 эсгий гэрт сувилагч 1, асрагч 1 орон тоотой байгуулагдсан. 1948 онд бага эмчийн салбар байгуулагдсан. 1971 онд их эмчийн салбартай болж анхны их эмчээр Д.Намид ажилласан. 1948 онд эмнэлгийн анхны барилга байгуулагдсан ба 1988 онд 15 ортой орчин үеийн зориулалтын эмнэлгийн байртай болж, 2003, 2011 онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 удаа их засвар хийгдсэн. Тус сумын эмнэлэг нь үйлчлэх хүрээний 4 багийн 610 өрхийн 1919 хүн амд их эмч 4, бага эмч 2, бүртгэл мэдээллйн ажилтан 1, сувилагч 1, вакцинатор сувилагч 1, эм найруулагч 1, ня-бо 1, үйлчилгээний ажилтан 4, нийт 19 орон тоотой ажиллаж байна.
- онд Хэнтий аймгийн анхны Монгол Улсын гавъяат эх баригч эмч Д.Дунгаамаа төрөн гарч одоог хүртэл ажиллаж байна. 2003 онд ЭМЯ-аас зарласан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах “ сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд зарласан улсын уралдаанд 3-р байр 2006 онд Аймгийн ЭМС-ын тэргүүний хамт олон, 2012 онд Аймгийн ЭМС-ын “Ёс зүйг дээдлэгч хамт олон”, 2013 онд Аймгийн “Нийгмийн эрүүл мэндийн загвар эмнэлэг”, 2014 онд Аймгийн тэргүүний “Шилдэг ЭМТ”, 2015 онд ”Эх, хүүхдэд ээлтэй загвар сум”, 2015 онд МУ-ын “Топ стандарт”, 2016-2018 онд аймгийн ЭМСалбарын шалгуур үзүүлэлтээр эхний 5 байрт тус тус шалгарсан. Тус Эрүүл мэндийн төвд цус, шээсний ерөнхий, элэгний В, С вирус, ходоодны хелико бактери, бруцеллёз, үе мөчний “С” реактивный фактор, ДОХ, тэмбүү бэлгийн замын халдварт өвчин, сахар, холестрний тестийн оношлогоо шинжилгээ хийгдэж байна. ОНХСангаар 2015 онд биохимийн анализатор 9 сая төгрөг, нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээний багаж тоног төхөөрөмж 40,0 сая төгрөг, 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35 сая төгрөгийн шүдний тоног төхөөрөмжийн иж бүрдлээр хангагдсан. 2016 онд магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг 5 жилээр ханган ажилласан.
2022-11-03 14:30:05