ЭЦЭГ ЭХИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023 оны 11-р сарын 30-ны өдөр Багш, суралцагч, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах, шинээр хэрэгжиж буй цахим платформуудыг танилцуулж сурталчлах, эцэг эхийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өдөрлөгийн үйл ажиллагааг өртөөчилсөн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

1-р өртөө: Дотуур байр, "Үдийн хоол хөтөлбөр"-ийн амталгаа

2-р өртөө: Оюунлаг Баян-Овоочууд дэд хөтөлбөрийн хэрэгжилт

3-р өртөө: Eduten, Pearson платформ хөтөлбөрийн хэрэгжилт

4-р өртөө: Хүүхэд хөгжил хамгааллын жилийн эцсийн тайлан

5-р өртөө: Дугуйлангийн танилцуулга, бүтээлийн үзэсгэлэн

Тус өдөрлөгт 1-9 дүгээр ангийн 134 эцэг эх, асран хамгаалагч хамрагдсан бөгөөд өртөө бүрт идэвх оролцоотой байж хамтран ажилласанд нийт эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

Өдөрлөгийн үеэр Хүүхдийн төлөө зөвлөлөөс "Хууль эрхзүйн" гарын авлагыг эцэг эх бүрт хүргэж, "Шууданч тагтаа" хайрцгаар тэдний санал хүсэлтийг сонсон "Шилдэг эцэг эхийн зөвлөл"-ийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Мөн "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ" танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулахад эцэг эхчүүд талархалтай байлаа.

"ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮҮХДҮҮДЭЭ ЗОРИУЛЪЯ" 

2023-12-01 00:00:00