"ОРОЛЦОО МИНИЙ ҮҮРЭГ" ХҮҮХДИЙН ЧУУЛГАНААС...

"ОРОЛЦОО - МИНИЙ ҮҮРЭГ" ХҮҮХДИЙН ЧУУЛГАН 

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, Хүүхэд хөгжил, хамгааллын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Оролцоо - Миний үүрэг" хүүхдийн чуулганыг Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Хүүхдийн төлөө зөвлөл хамтран зохион байгууллаа.

Чуулганаар суралцагчид 4X /Хүнлэг энэрэнгүй, Хүсэл тэмүүлэлтэй, Хэл соёлоо дээдэлдэг, Хамтарч суралцдаг хүүхэд/ чиглэлийн дагуу 5 баг болж 58 асуудлыг дэвшүүлэн хэлэлцлээ. Мөн Гэр бүл, Анги, Сургууль, Орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлуудыг гарган холбогдох албан тушаалтанд санал хүргэхээр шийдвэрлэлээ.

Чуулганд 6-9 дүгээр ангийн 103 хүүхэд хамрагдаж тулгамдсан асуудлаа хэлэлцлээ.

"Оролцоо - Миний үүрэг" хүүхдийн чуулган маш үр дүнтэй болж, тулгамдаж буй олон асуудлыг оновчтой тодорхойлж гарц гаргалгааг эрэлхийлсэн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Зохион байгуулсан ажлын хэсэг болон Хүүхдийн төлөө үүрэг хүлээгчдэдээ, хүүхдүүдээ кофе, брейкээр дайлсан Хүүхдийн элч Ж.Бавуудорж нартаа талархал илэрхийлье.

БАЯН-ОВОО СУМЫН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ

2023-12-01 19:27:09