АСУУДЛААС-ШИЙДЭЛД

"АСУУДЛААС - ШИЙДЭЛД"✅✅✅

Хэнтий аймгийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй "Асуудлаас - Шийдэлд" тэмцээнд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын 100 хувийн саналаар "Аравтын зохион байгуулалттай байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих "МИНИЙ НУТАГ - БИДНИЙ БАЯЛАГ" дэд хөтөлбөрөөр оролцож байна. Засаг даргын Тамгын газар нь бусад байгууллагуудтай харьцуулахад иргэдтэй илүү ойр байж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй хүргэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэх зорилтыг тавин ажилладаг билээ. Иймд нөхөрлөлүүдээр дамжуулан байгалийн нөөцийг зүй зохистой ашиглан байгалийн баялгийг тэгш хүртэж, амьжиргааны түвшингээ тогтвортой дээшлүүлж, хүрээлэн байгаа орчны тэнцвэрийг хадгалан хамгаалах нөхөн сэргээх, байгальд ээлтэй хандлага дадлыг төлөвшүүлэн эвсэн амьдарч, хамтран ажиллах зорилгоор хөтөлбөрийг онцоллоо.

 

2024-03-28 14:33:00