УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БАЯН ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГААР ДАНЗАНГИЙН ГАНБААТАР ТОМИЛОГДЛОО

БАЯН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГААР ДАНЗАНГИЙН ГАНБААТАР ТОМИЛОГДЛОО✅✅✅

Өнөөдөр буюу шинийн 3-ний бэлэгт сайн өдөр Хэнтий аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Баярцолмон аймгийн Засаг даргын захирамж танилцуулж, Баян-Овоо сумын Засаг даргын Тамгыг гардуулан өгч, баяр хүргэн ажлын амжилт хүслээ. Сумын Засаг даргаар томилогдсон Данзангийн Ганбаатар нь бага ангийн багш, төрийн удирдлагын менежер, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн албанд 31 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатайгаас гадна сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр 8 дахь удаагаа сонгогдож, ИТХ-ын даргаар 3 удаа ажиллаж байсан юм. Танд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

БАЯН-ОВОО СУМЫН ИТХ, ЗДТГ

2024-04-11 08:00:00