- Монгол Улс, ЗХУ-ын СТА, ахмад дипломатч, дайчин алдар чуулгын бүжигчин Хорлоогийн Ёндонгийн 100 насны ойг тохиолдуулан “Монгол бүжгийн гайхамшиг” III уралдааныг 2022 оны 10 дугаар сард Чингис хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөн ажиллаж байна. Бүжгийн уралдаан 2 насны ангилалаар гоцлол, хамтлаг бүжгийн төрлөөр зохион байгуулагдана. Шагналыг Х.Ёндонгийн үр хүүхдүүд ивээн тэтгэнэ. 2016 онд I уралдааныг зохион байгуулахад 2 аймгийн 4 сумын 68 сурагчид оролцож байсан бол II уралдааныг 2019 онд 14 сумын 211 сурагчид оролцсон.


Тал нутгийн нүүдэлчдийн их өв соёл эвент арга хэмжээ зохион байгуулагдана.
Соёлын биет болон биет бус өвлөн уламжлагчийн 6 дах ай сав мал маллах арга ухаан:
Монгол улсын гавьяат малчин Дэлгэрхаан багийн өндөр настан Доржийн Дашзэвэг, Наран багийн малчин С.Гонгор, Сүмбэр багийн аймгийн аварга малчин М.Мөнхзул нар нь Нүүдлийн өв их соёлыг уламжлал болгон жилийн дөрвөн улиралд байнгын тэмээн хөсгөөр нүүдлийг хийдэг ба дан суран эдлэлийг хэрэглэж хэвшсэн.




Наран багийн өндөр настан С.Гонгор:

Сүмбэр багийн аймгийн сайн малчин М.Мөнхзул

НОМЫН САНГИЙН ФОНД БАЯЖИЛТ:
Сумын Засаг даргын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.3.11 дүгээр заалтад тусгагдсан “Оюунлаг Баян-Овоочууд” дэд хөтөлбөрийн хүрээнд Соёлын төвийн номын сангийн фонд баяжилтад 1000000 төгрөгний ном, 14 нэр төрлийн 208700 төгрөгний ном хэвлэлийн захиалгыг засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас бүрэн шийдвэрлэж өгсөн.
2022-01-24 00:00:00