ИТХ-ын Даргын мэндчилгээ

    

        

Нутгийн Өөрөө удирдах байгууллагад мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн сумын ИТХ-ын үе үеийн Төлөөлөгчид, багийн ИНХ-ын Хуралдааны дарга, зөвлөлийн гишүүд та бүхнийхээ энэ өдрийн  амар амгаланг айлтган мэндчилж, Монгол Улсад Нутгийн Өөрөө Удирдах байгууллагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

            Орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, боловсрол,хөдөлмөр эрхлэлтийг зөв бодлогоор дэмжих, төрийн байгууллага, ААН-тэй хамтарч ажиллах, ХАА, байгаль орчны асуудлыг зөв зохистой шийдвэрлэж, үйл ажиллагааны хөтөлбөр,төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажилласан, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнөсөн, олон шинэлэг бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулсан он жилүүд улиран өнгөрч 30 жилийн ойн түүхэн баярт  мөчид  хүрэлцэн ирээд байна.

 Төр түмнийхээ гүүр болж, төрж өссөн нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өөрийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсрол, сэтгэл оюунаа зориулахаар зориг шулуудан, сонгогч олондоо амласан амлалтаа ажил хэрэг болгон, эргэх холбоотой ажиллаж ирсэн эрхэм Төлөөлөгч сонгуультнууд та бүхэндээ  чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэл,эрдэм оюун,хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж явсан та бүхний минь үйлс арвин,бие эрүүл,сэтгэл амгалан байж,амьдрал тань тэгш дүүрэн байхын ерөөл бэлэгдье.

Монгол төрийн алтан сүлд өнө мөнхөд ивээх болтугай.

 

ХЭНТИЙ АЙМГИЙН “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ” БАЯН-ОВОО СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.БАТЧУЛУУН

2022-01-01 00:00:00