Түүхийн дурсгалт газрууд: Баян-Овоо суманд Эртний хүн амьдарч байсан ул мөр бүхий газар 1, тахил тайлгын байгууламж 20, барилга, архитектурын дурсгал 5, чулуун зэвсгийн дурсгалт газар 3, хөшөө дурсгал 6, хадны зураг, бичгийн дурсгал 1 бүртгэгдсэн байна.
- Гүрмийн нуурын чулуун зэвсгийн дурсгалт газар

2016 онд ОНХ-ийн сангийн 7.5 сая төгрөгийн хөрөнгөөр түүх соёлын дурсгалт 14 газрыг тэмдэгжүүлсэн.
Гүрмийн нуурын чул уун зэвсг ийн д урсгал
Гүрмийн нуур нь эмчилгээний чанараараа Аваргатосон нууртай ижил, Гүрмийн нуурыг 2005 онд аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд сумын төвөөс зүүн хойш 7-8 км-т д.т.д 918м- ийн өндөрт оршдог эрдэст нуур юм. Нуурын урт 3.1 км, өргөн 2.66 км, эргийн шугамын урт
8.8 км, хамгийн их гүн 4.8 м, урд хэсгээрээ 5 м өндөр элсэн хаялагатай. Нуурын баруун хойд талд орших Дэлгэр-Овоо уулын энгэр бэлээр эртний булш, хиргисүүр, тахилын онгон, нуурын зүүн эргээр чулуун зэвсгийн үеийн дурсгалууд тохиолдоно. Нуур нь 3 төрлийн шавар, 3 төрлийн усны шавьжтай. Эдгээрийг эрт дээр үеэс үе мөчний өвчин, харшлын өвчин, артерын цусны даралтын өвчний үед хэрэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд ирж эмчлүүлэх, аялагчдын тоо нэмэгдсээр байна.

Сүмб эр б агийн нутаг т орших Х анзат хотын туурь.
2017 онд МУ-ын Түүхийн хүрээлэнгээс түүхэн он цагийг тодруулах зорилгоор судалгааны ажил хийгдэн, 2018 онд малтлагын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.

Монгол орны бараг бүх аймагт байдаг хөшөө дурсгал 3-4 м өндөр гозгор нарийн хөшөө чулууг Чингисийн морины уяа, Чингисийн гүүн зэлний гадас мэтээр домоглон нэрлэж иржээ. Хөшөөний ард талд эртний хятад ханз бичиг, дүрстэй.

Урьд нэгэн цагт өглөөгүүр энгэрийнх нь худаг дээр мал услахаар хүмүүс иржээ. Тэгтэл адууны дэл сүүлний ганц ширхэг хялгасаар есөн хэдгэнийн хөлөөр нь холбоод орхичихсон байсан гэнэ. Хүмүүс хачин юм хэн ингэдэг байна аа гэж гайхацгаажээ. Үүнийг хийсэн хүмүүс энэ ууланд байгаа гэж нутгийн иргэд нум саадгаа агсаж, уулийг бүслэсэн байна. Гэтэл ууланд их л холоос ирж, ядарч зүдэрсэн 9 хүн байж. Эдгээр хүмүүс нь Сангас, Төвдийн иргэд байсан бөгөөд нутгийн ардууд орон гэр, хоол хүнсээр туслаж байсан гэдэг. Ингээд тус уулыг 9 хүн хэмээн нэрлэсэн түүхтэй.
Дэлгэрхаан багийн нутагт орших сумын төвөөс 40-өөд км-т Загийн амны Бичигт хаданд нь 1 мөр Монгол, 2 мөр Төвд үсгээр бичсэн бичээс байдаг. Монгол бичгээр Их Монгол улс гэж сийлсэн бөгөөд Төвд үсгээр “Ум ма ни бодь ми хум” гэж бичсэн байдаг.
2022-11-04 13:41:28