Байгалийн үзэсгэлэнт газрууд

Амьтан, ургамлын аймаг, төрөл зүйл, ангилал:

Ургамал: Баян-Овоо сум нь Ботаник-газарзүйн мужлалаар Дундад Халхын хээрийн тойрогт багтдаг бөгөөд Монгол Дагуур, Дорнод Монголын тойрогтой залгаа оршдог тул ургамлан нөмрөгт Манжуур, Монгол Дагуур, Дорнод Монголын элементүүд түгээмэл тархдаг. Тус сум нь ургамлын  аймгийн ангиллаар Евразийн хээрийн их мужийн, Монголын хээрийн мужийн, Монголын Дорнод хээрийн дэд мужид хамаарагддаг.  Энд уулын хээрийн болон хээрийн бүлгэмдэлтэй бөгөөд   нам уулс, өндөрлөг толгодын ар хажуугийн дээд хэсгээр нугажуу хээрийн улалж-алаг өвс-үетэнт бүлгэмдэл бүхий сөөгөн ширэнгэ зонхилох

 

бөгөөд Түмэнцогт уулын ар хажууд хус, улиангаран төгөл тохиолдоно. Харин толгодын энгэр, хад чулуутай эгц хажуугаар үетэн- алаг өвст бүрхэвч бүхий сөөгөн бүйлст бүлгэмдэл зонхилно. Хадтай намхан уулс, толгой болон тэдгээрийн хооронд орших нарийн ам, хөндийд уулын хээрийн болон нугын ургамалшилтай, тэгш өндөрлөг, нам толгодод хялгана- үетэн, хялгана-зүр өвст, үетэн-алаг өвст хээртэй. Хар-Ямаатын БНГ-ын уулсын хажуу, энгэр, араар гүйлс, буйлс, чаргай, хөндий хоолойгоор хайлаас, монос армаг тармаг ургасан байдаг. Хар Ямаатын БНГ нь 160 зүйлийн ургамалтайгаас эмийн болон хүнсний ашигт ургамал 30-аад хувийг эзэлнэ. Мөн нэн ховорт тооцогдох 10 гаруй зүйл ургамалтай. Улиангар, бор хус, яшил, яргай, гандигар, хайлаас зэргээс бүрдсэн төгөл 150 гаруй   га талбайг   эзэлнэ. Эмийн болон ховор ургамлаас өргөст сарнай (Rosa aciculars), юлдэн тарваган шийр (Thermopsis lanceolata), гандигар, монгол догар, алтан гагнуур, манчин, тэхийн шээг, таван салаа, нарийн сараан, туйпланцар, бамбай,   дэрвээн хазаар өвс (Cleastogenos squarrosa), Ленийн ботууль (Festuca lenensis),   сибирь хялгана (Stipa baicalensis), зургаадай зогдор чоно (Clenatis hexapetala), удвал навчит тавилгана (Spioaca ciqui-lejifolia), сибирь зүр өвс (Filifolium sibiricum), ацан цахилдаг (Iris dichotoma), монгол бүрэлгэнэ зэргээс гадна үрэл, мойл, долоогоно зэрэг жимс жимсгэнэ ургадаг.

 

 

 

 

Амьтан: Тус сум нь амьтны аймгийн төрөл зүйлийн хувьд харьцангуй цөөн зүйлтэй, хуурай хээрийн болон уулын хээрийн амьтад тархсан байдаг бөгөөд тал хээрийн бүсийн хөхтөн амьтны гол төлөөлөгч болох цагаан зээрийн тархац нутгийн нэг. Мөн Монгол орны дорнод хэсгийн   нүүдлийн ихэнх зүйл шувууд дайран өнгөрдөг нутаг юм. Агнуурын ач холбогдол бүхий амьтад төдийлөн их тархаагүй боловч цагаан зээр, саарал чоно, шар үнэг, хярс үнэг зэрэг амьтад тархсан байдаг.

 

Хөхтөн:

 

Умрын ой тайгын зүйлүүд (халиун буга, бор гөрөөс, чандага, бор туулай г.м), Төв Азийн тал хээрийн зүйлүүд (бор туулай, монгол тарвага, цайвар үлийч, хярс үнэг, мануул мий) өргөн тархаж харилцан нэвтрэлцсэн нутаг юм. Түүнээс гадна Дорно Азийн амьтны аймгийн олон төлөөлөгчид (дагуур номин, дагуур зараа, дагуур зурам) байдгаараа онцлогтой. Эндхийн хөхтнөөс Монгол Улсын  Улаан номонд 1 зүйл (дагуур зараа),  Ховор амьтны жагсаалтанд 1 зүйл (халиун буга), Олон улсын Улаан номонд 1 зүйл (саарал чоно), Зэрлэг амьтан ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд   худалдаалах тухай конвенц (CITES)-ийн II хавсралтад 2 зүйл (саарал чоно, мануул) бүртгэгджээ.Хамгийн өргөн  тархсан амьтан  бол туурайтнаас бор гөрөөс, цагаан  зээр  байна. Мөн     аргаль гүйдлээр  орж  ирсэн тохиолдол  бий. Мэрэгчдээс дагуур  огодой, монгол тарвага,  орог зусаг, монгол чичүүл, дагуур зурам, үлийн цагаан оготно   зэрэг   амьтад тархсан      ба махчдаас  саарал чоно,  шар үнэг, хярс үнэг байдаг.

 

Шувуу: Махчин шувуудаас шилийн сар, идлэг шонхор, зээрд шонхор, начин шонхор, тарважи, цармын   бүргэд,   тас, шар шувуу, хотны бүгээхэй   зэргийг нэрлэж болно. Мөн ангир, анхидал, байгалийн нугас, бор нугас, бор галуу, тураг гогой, гангар хун, өвөгт тогоруу, цэн тогоруу, хавтгаалж, үхэр цахлай,  хөх дэглий, хар өрөвтас зэрэг ус намгийн шувуудаас гадна, монгол болжмор, хадны тагтаа, хар хэрээ, дагуурын ятуу, шаазгай улаан хошуут, өвөөлж, их  хөх  бух, бор  шувуу,  хөх түрүүт хөмрөг, хөх цэгцгий гээд  олон зүйлийн  бусад шувууд тархсан байдаг. Эдгээр шувуудаас зарим  нь өндөглөн зусдаг бол зарим нь БНГ- т суурин  байршдаг  ажээ.

 

Хоёр нутагтан,   мөлхөгчид:

 

Хар Ямаатын БНГ, түүний орчимд 2 зүйлийн  2 нутагтан, 3  зүйлийн  мөлхөгчид бүртгэгдсэн байна. Монгол бах (Bufo   raddei), Шивэр мэлхий (Rana amurensis), монгол гүрвэл (Eremias argus), рашааны могой (Elaphe dione), зэрэг амьтад багтана. Зун цагт голын дагуу монгол бах харьцангуй элбэг тааралдана.

 

Загас:

 

Загасны  зүйлийн  бүрдлийн  хувьд Хэрлэнгийн  ай     савд   багтдаг. Энд Амарын нүцгэн жараахай (Phoxinus phoxinus), гүрц (Gobio gobio) Амарын сугас (Leuciscus waleckii), улаан  живэрт (Pseudaspius leptocephalus),  Амарын цулбуурт (Parasilurus asotus), гутаарь (Lota lota)    зэрэг  зүйлийн  загас тархсан байна

 

 

 

 

 

 

6. Түүхийн дурсгалт газрууд: Баян-Овоо суманд Эртний хүн амьдарч байсан ул мөр бүхий газар 1, тахил тайлгын байгууламж 20, барилга, архитектурын дурсгал 5, чулуун зэвсгийн дурсгалт газар 3, хөшөө дурсгал 6, хадны зураг, бичгийн дурсгал 1 бүртгэгдсэн байна.

- Гүрмийн нуурын чулуун зэвсгийн дурсгалт газар

 

 

 

2016 онд ОНХ-ийн сангийн 7.5 сая төгрөгийн хөрөнгөөр    түүх соёлын дурсгалт 14 газрыг тэмдэгжүүлсэн.

 Гүрмийн  нуурын  чул уун  зэвсг ийн д урсгал

 

Гүрмийн нуур нь эмчилгээний чанараараа Аваргатосон нууртай ижил, Гүрмийн нуурыг 2005 онд аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд сумын төвөөс зүүн хойш 7-8 км-т д.т.д 918м- ийн өндөрт оршдог эрдэст нуур юм. Нуурын урт 3.1 км, өргөн 2.66 км, эргийн шугамын урт

8.8 км, хамгийн их гүн 4.8 м, урд хэсгээрээ 5 м өндөр элсэн хаялагатай. Нуурын баруун хойд талд орших Дэлгэр-Овоо уулын энгэр бэлээр эртний булш, хиргисүүр, тахилын онгон, нуурын зүүн эргээр чулуун зэвсгийн үеийн дурсгалууд тохиолдоно. Нуур нь 3 төрлийн шавар, 3 төрлийн усны шавьжтай. Эдгээрийг эрт дээр үеэс үе мөчний өвчин, харшлын өвчин, артерын цусны даралтын өвчний үед хэрэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд ирж эмчлүүлэх, аялагчдын тоо нэмэгдсээр байна.

 

 Сүмб эр б агийн нутаг т  орших Х анзат хотын  туурь.

 

2017 онд МУ-ын Түүхийн хүрээлэнгээс түүхэн он цагийг тодруулах зорилгоор судалгааны ажил хийгдэн, 2018 онд малтлагын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.

Монгол орны бараг бүх аймагт байдаг хөшөө дурсгал 3-4 м өндөр гозгор нарийн хөшөө чулууг Чингисийн морины уяа, Чингисийн гүүн зэлний гадас мэтээр домоглон нэрлэж иржээ. Хөшөөний ард талд эртний хятад ханз бичиг, дүрстэй.

 

 

Урьд нэгэн цагт өглөөгүүр энгэрийнх нь худаг дээр мал услахаар хүмүүс иржээ. Тэгтэл адууны дэл сүүлний ганц ширхэг хялгасаар есөн хэдгэнийн хөлөөр нь холбоод орхичихсон байсан гэнэ. Хүмүүс хачин юм хэн ингэдэг байна аа гэж гайхацгаажээ. Үүнийг хийсэн хүмүүс энэ ууланд байгаа гэж нутгийн иргэд нум саадгаа агсаж, уулийг бүслэсэн байна. Гэтэл ууланд их л холоос ирж, ядарч зүдэрсэн 9 хүн байж. Эдгээр хүмүүс нь Сангас, Төвдийн иргэд байсан бөгөөд нутгийн ардууд орон гэр, хоол хүнсээр туслаж байсан гэдэг. Ингээд тус уулыг 9 хүн хэмээн нэрлэсэн түүхтэй.

Дэлгэрхаан багийн нутагт орших сумын төвөөс 40-өөд км-т Загийн амны Бичигт хаданд нь 1 мөр Монгол, 2 мөр Төвд үсгээр бичсэн бичээс байдаг. Монгол бичгээр Их Монгол улс гэж сийлсэн бөгөөд Төвд үсгээр “Ум ма ни бодь ми хум” гэж бичсэн байдаг.Бая

2022-11-04 15:25:52